Онлайн хэлэлцүүлэг

Салбарын хөгжлийг хурдасгах, тулгамдаж буй асуудлыг зөв тодорхойлж, үүнийг шийдвэрлэх гарц гаргалгааг оновчтой болгохын тулд тухайн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бизнесийн салбар болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран онлайн хэлэлцүүлгийг өрнүүлнэ.

Хэлэлцүүлэгт тухайн салбарын экспертүүдийг урьж оролцуулах юм. Хэлэлцүүлгийн үр дүнг VipExpert сэтгүүлд нийтэлж, хууль тогтоогч, шийдвэр гаргагч болон экспертүүдийн гарт хүргэнэ.

Хэлэлцүүлэг явагдах зарчим

  • Хэлэлцүүлэг нь тодорхой нэг зорилгын хүрээнд ажил хэрэгч саналуудыг дэвшүүлж, үнэлгээ өгөх байдлаар явна.
  • Эксперт нь бусад экспертийн дэвшүүлээгүй шинэ саналыг оруулах бөгөөд санал давхардсан тохиолдолд үнэлгээ өгөх байдлаар хэлэлцүүлэгт оролцоно.
  • Эксперт нь нэг хэлэлцүүлэгт хэдэн ч шинэ санал дэвшүүлэх боломжтой.
  • Бусад экспертийн саналд үнэлгээ өгөхдөө 1 (муу) -ээс 5 (сайн) гэсэн оноогоор үнэлж, тайлбар мэдээллийг сэтгэгдэл хэсэгт бичнэ.
  • Хэлэлцүүлэгт экспертүүдээс ирсэн саналыг нийтлэх эрх бүхий модератор ажиллана. Модератор нь хэлэлцүүлгийг дүрмийн дагуу, цэгцтэй зохион байгуулах үүрэгтэй. Энэ нь экспертээс ирсэн саналыг хянаж, шаардлага хангахгүй тохиолдолд нийтлэхгүй бөгөөд ямар алдаа байгааг эксперт рүү мэдэгдэнэ.
  • Хэлэлцүүлэг нь эхлэх болон дуусах хугацаатай байна. Хэлэлцүүлгийн хугацаа дууссан тохиолдолд шинэ санал оруулах боломжгүй.