Эксперт гэж хэн бэ?

Салбартаа олон жил ажилласан туршлагатай, аль нэг чиглэлээр мэргэшсэн хүнийг эксперт гэдэг. VipExpert сэтгүүл нь бизнесийн салбарт болон төрийн байгууллагад удирдах албан тушаал хашиж байгаа, мөн эрдэмтэн, судлаачдыг экспертээр бүртгэж байна. Экспертийг ерөнхийд нь Бизнес, Эрдэмтэн, Төр, ТББ гэж дөрөв ангилна.

Хэрвээ та экспертээр бүртгүүлэхийг хүсвэл эхлээд товч анкет бөглөж хүсэлтээ илгээнэ үү. Редакц илгээсэн хүсэлтийг хүлээн авч, экспертийн шаардлага хангасан бол таныг экспертээр бүртгэж нэвтрэх эрхийг үүсгэж имэйлээр хариу илгээнэ. Ингэснээр та VipExpert.mn сайт руу нэвтэрч дэлгэрэнгүй мэдээллээ үнэн зөв бөглөх үүрэгтэй. Мөн VipExpert сэтгүүлээ захиалан унших юм.