Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий нөхцөл

  • VipExpert.mn сайт нь Вип эксперт сэтгүүл ХМБ-ын албан ёсны вэб хуудас бөгөөд VipExpert сэтгүүлийг эрхлэн гаргадаг. Эксперт нь тус сайтын бүртгэлтэй гишүүн бөгөөд энэхүү нөхцөл нь хоорондын харилцааг зохицуулна.
  • Vip Эксперт гэдэг нь тухайн салбартаа олон жил ажиллаж, туршлага хуримтлуулсан удирдах албан тушаалтан, эрдэмтэн судлаач нарыг хэлнэ.
  • Хэрэглэгч өөрөө “Экспертийн үйлчилгээг хүлээн зөвшөөрч, мэдээллээ үнэн зөв бөглөж, редакц руу илгээсний үндсэн дээр экспертээр бүртгэж авна.
  • Редакц хэрэглэгчийн хүсэлтийг хүлээн аваад, хэрвээ экспертийн туршлага нь хангалттай биш бол эксперт болох хүсэлтийг зөвшөөрөхгүй байх эрхтэй.

Экспертэд дараах үйлчилгээг үзүүлнэ

  • Экспертийн санд бүртгэх бөгөөд экспертийн туршлага, мэдээлэл бүхий профайл хуудсыг үүсгэх,
  • Салбарын хөгжлийн гарц шийдэл бүхий туршлага мэдлэгээ бусадтай хуваалцаж нийтлэл мэдээлэл оруулах эрхтэй. Экспертийн нийтлэлийг салбарын бусад экспертэд уншихыг санал болгох замаар харилцаа холбоог үүсгэнэ.
  • Салбарын тулгамдаж буй асуудалд өөрийн санал бодлоо илэрхийлж онлайн хэлэлцүүлэгт оролцох. Салбарын хэлэлцүүлэг шинээр үүссэний дараа тань руу урилга илгээж мэйл хаягаар мэдэгдэнэ.
  • Шийдвэр гаргагч болон бусад экспертүүдтэй харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагаа өрнүүлэхдээ зөвхөн ажил хэрэгч санал тавих. Улстөрч болон экспертийн сангаас хайлт хийж, тухайн агшинд 5 хүртлэх эксперт рүү шууд харилцаа холбоо тогтоох боломжтой.
  • VipExpert сэтгүүлээ захиалан унших. УИХ-ын хавар, намрын чуулганы өмнө жилд 2 дугаар хэвлэгдэн гарах ба жилийн захиалгын үнэ 100 мянган төгрөг.

Хэлэлцүүлэг явагдах зарчим

  • Хэлэлцүүлэг нь тухайн нэг зорилгын хүрээнд явагдах бөгөөд ажил хэрэгч саналуудыг дэвшүүлж, үнэлгээ өгөх байдлаар явагдана.
  • Эксперт нь бусад экспертийн дэвшүүлээгүй шинэ саналыг оруулах бөгөөд санал давхардсан тохиолдолд үнэлгээ өгөх байдлаар хэлэлцүүлэгт оролцоно.
  • Эксперт нь нэг хэлэлцүүлэгт хэдэн ч шинэ санал дэвшүүлэх боломжтой.
  • Бусад экспертийн саналд үнэлгээ өгөхдөө 1 (муу) -ээс 5 (сайн) гэсэн оноогоор үнэлж, тайлбар мэдээллийг сэтгэгдэл хэсэгт бичнэ.
  • Хэлэлцүүлэгт экспертүүдээс ирсэн саналыг нийтлэх эрх бүхий модератор ажиллана. Модератор нь хэлэлцүүлгийг дүрмийн дагуу, цэгцтэй зохион байгуулах үүрэгтэй. Энэ нь экспертээс ирсэн саналыг хянаж, шаардлага хангахгүй тохиолдолд нийтлэхгүй бөгөөд ямар алдаа байгааг эксперт рүү мэдэгдэнэ.
  • Хэлэлцүүлэг нь эхлэх болон дуусах хугацаатай байна. Хэлэлцүүлгийн хугацаа дууссан тохиолдолд шинэ санал оруулах боломжгүй.

Экспертийн нийтлэл оруулах журам

  • Экспертийн нийтлэл нь салбарын хөгжлийн гарц шийдэл бүхий мэдлэг түгээх зорилготой байна.
  • Экспертийн нийтлэл нь Гарчиг, Агуулга, Тоо баримт, Зураг гэсэн хэсгээс бүрдэнэ.
  • Хэрвээ эксперт нь нийтлэлээ “Редакц”-ын тусламжтайгаар бичиж нийтлэхийг хүсвэл нэмэлт төлбөртэй байна.
  • Эксперт нь гэрээний хугацаанд хэдэн ч нийтлэл оруулах эрхтэй.
  • Хэрвээ экспертийн нийтлэл нь энэхүү журамд тавигдсан шаардлагыг хангаагүй бол редакц нийтлэхгүй байх эрхтэй.

Экспертүүд дараах үйлдлийг хориглоно. Энэ нь экспертийн сангаас хасах үндэслэл болно.

  • Өөрийн анкет мэдээллээ худлаа бөглөх.
  • Хэн нэгэний нэр төрд халдсан мэдээлэл байршуулах.
  • Бусад эксперт рүү сурталчилгааны мэдээллийг олноор дамжуулах.

Экспертийн хугацаа

  • Экспертийн үйлчилгээ нь нэг жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд хугацаа дуусах үед мэдэгдэх бөгөөд эксперт үргэлжлүүлэх хүсэлтэй бол үйлчилгээг сунгаж болно.